Чойжин ламын сүм музей баяр наадмын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
2020 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Чойжин ламын сүм музей 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Ташрамд дуулгахад, XIХ сүүлч XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, уран зургийн цогцолбор чуулга болсон Чойжин ламын сүмийг Төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулан 1904-1908 оны хооронд Хүрээний уран дархан лам Омбын зураг төсөл, удирдлаган дор Халх Монголын бүх аймаг хошуунаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан байгуулсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618531
0 эможи
Зочин
2020-07-12 11:16
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс