Ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2020 оны 7 сарын 11

Нутгийн баруун, төвийн хэсгээр аадар бороо орно

Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ “Баяр наадмын өдрүүдэд амралт зугаалгаар явж байхдаа хамт явж буй хүмүүстээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. Машин техникийн аюулгүй байдлыг бүрэн хангах, хөдөө орон нутагт зорчсон талаарх мэдээллийг ар гэрийнхэндээ өгч байх, утсан холбооны найдвартай байдлыг хангах зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ сард ихэнх нутгаар аадар, усархаг бороо орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар Төв аймгийн ихэнх нутгаар үргэлжилсэн усан бороо орж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Төв аймгийн Лүн сумын замд машин зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд үер, усны дуудлагатай байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас үзлэг шалгалт, хэмжилтүүдийг хийж, замын усыг соруулах, аюулгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна” гэсэн юм.        

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618518
0 эможи

Зочин
2020-07-11 12:05
keyboard_arrow_up