ЦАГ АГААР: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно
Цаг агаар орчны шинжилгээний газрын мэдээлснээр Үндэсний их баяр наадмын өдрүүдээр бороо хур ихтэй байх төлөвтэй байна.
10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний усархаг бороо, 11-12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд говийн бүс нутгаар, 11, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байн









