HOVO маркийн зуурмагийн машин 12 машин мөргөж, таван хүн гэмтсэн осол гарчээ
Нийслэлд өчигдөр орой хүнд даацын машин 12 машиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, 2020.06.08-ны шөнийн 23 цаг 20 минутын орчим ЧД-ийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд Howo маркийн О / 44 настай, эрэгтэй/ жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, 7-н Toyota Prius маркийн автомашинууд болон 3 айлын хашаа мөргөж, ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн осол гарлаа. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.
Одоогийн байдлаар ослын улмаас таван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн. Мөн ослын үеэр гурван айлын хашаа дайрсан байна.
Ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.









