Дорнодод хоёр удаа газар хөдөлжээ
2020 оны 7 сарын 06
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэх газар долдугаар сарын 4-нд хоёр удаа газар хөдөлсөн байна.
Тодруулбал, тухайн өдрийн 14:20 цагт 5.1 мөн 17:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад тухайн газар нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг компанийн ажилчдад чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618403
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс