МХЕГ жуулчны бааз, гэр кемпүүдэд шалгалт хийжээ
Дотоодын аялал жуулчлалын цаг үетэй холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гурван ажлын хэсэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй Зочид буудал, жуулчны бааз, улирлын чанартай гэр буудлуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад:
- Зочид буудал-17,
- Үйл ажиллагаа явуулж байгаа 7 жуулчны бааз,
- 3- гэр кемпийг хамруулсан болно.
Covid-19-т халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаанд мөрдөх тусгай горимоор хяналт шалгалт хийхэд зочид буудлын ажиллагсад болон ресепшин нар нь амны хаалтгүй, нэг удаагийн бээлий өмсөөгүй, буудлын бүртгэлийн хэсэгт хүн хоорондын 1,5-2 метр зайтай “Зай барь” тэмдэглэгээ байршуулаагүй, нэвтрэх хэсэгт үйлчлүүлэгчдийн биеийн халуун хэмжихгүй нэвтрүүлдэг, гар халдваргүйжүүлэгчгүй, цагаан хэрэглэлийг бохир, цэврээр ялгах өрөөгүй, угаахдаа халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэдэггүй, халдваргүйжүүлэлтийн бодисоор цэвэрлэгээ хийдэггүй, ахуйн хогоо зориулалтын уут, саванд хийдэггүй ил задгай хаядаг, хогоо түр байршуулах цэг, хогийн функергүй, Бастау, Серуен зочид буудлын орон байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын явцад Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулах, зөрчил арилгуулах мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.