Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ
2020 оны 7 сарын 05
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:00 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа.
Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан болон асран хамгаалагчтай 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 53 иргэн багтсан байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Вензоу”, “Амар” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618383
1 эможи
Зочин
2020-07-05 12:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс