Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцлоо

2020 оны 7 сарын 04

Arslan.mn

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өндөрлөлөө. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Шүүх хуралдаан өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилснээр гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Харин шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020. 07.06-ны өдрийн 09:00 цагт товлолоо хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. 

Эх сурвалж: tovch.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618379
3 эможи

ЭХ ОРОНЧ
2020-07-05 08:07
СЭЛЭНГИЙНХЭН ЁОЁОТОЙ БАЛАЙ 2 АВГАЙГАА АВААРАЙ ШҮҮХИЙГ ТЭД НАР ШҮҮДЭГ ЮМУУ ЮУ ХУЦААД ЯВААД БАЙГАА ЮМ
Зочин
2020-07-04 15:28
Зочин
2020-07-04 12:17
keyboard_arrow_up