““Батцагаан“ Цогчэн дуганд энэ сарын 4-9-ний хооронд сүсэгтэн олонд Цагаан сарын ном уншлага хийнэ“

2020 оны 7 сарын 03

Arslan.mn

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "УОК-оос олон нийтийн газар, сүм хийд шашны байгууллагууд тэргүүтэй газруудын үйл ажиллагааг үе шаттай нээх болсон шийдвэрийг үндэслэн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа нээлттэй явуулах боломж бүрдлээ. 

Долоодугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах горимд шилжүүлсэн.  Цаашид  Гандантэгчэнлин хийд болон бусад шашны үйл ажиллагаа хэвийн явагдах болно. Одоо хөл хорио цуцлагдсанаар иргэд сүсэгтэн олныг урьдын адилаар хүлээн авч, буян хураах, сайн үйлс үйлдэх, хүрээ хийддээ мөргөх боломж нөхцөлийг бүрдүүлнэ" гэв. 

Arslan.mn

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва “Монголын нит ард түмэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Гандантэгчэнлин хийдийн захиргаа долоодугаар сарын 2-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан бөгөөд "Батцагаан" Цогчэн дуганд гол үйл ажиллагаа явагдана. Арга хэмжээ 2020 оны 7 сарын 4-9-ний хооронд 09:00-17:00 цаг хүртэл сүсэгтэн олонд цагаан сарын уншлага номыг хийнэ. Ингэхдээ, "Батцагаан" Цогчэн дуганы үүдний танхимын баруун, зүүн хоёр жигүүрт сүсэгтэн олны айлтгал хүсэл бүгдийг хүлээж авна.
"Батцагаан" Цогчэн дуганы дээд танхимд гол номоо хурна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618376
1 эможи

Зочин
2020-07-04 15:27
keyboard_arrow_up