БНСУ-аас 420 иргэнээ татан авлаа
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 2-нд БНСУ-ын Сөүл рүү 2 тусгай нислэг үйлдэж, 420 иргэнээ татан авлаа.
Өчигдөр 20.25 цагт газардсан онгоцоор 256 иргэн ирсэн бөгөөд үүнд эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн байна.
Харин 22.10 цагт газардсан онгоцоор 164 хүн ирсэн юм. Тус онгоцоор жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм.