Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг хэрэг хянан шийдвэрлэхэд санаатай саад учруулсан гэж үзэв

2020 оны 7 сарын 03

Arslan.mn

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олны анхаарал татсан хоёр ч хэргийг өчигдөр товлосноо хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон ч тангаргаа өргөөгүй байгаа Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулах хэргийг хэлэлцэв. Хурал эхлэхэд шинээр Д.Батсүхийг өмгөөлөгч авч, хавтаст хэрэгтэй танилцуулах боломжоор хангах, Б.Отгонбаатарын эрүүл мэндийн шалтгааныг харгалзан шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Харин улсын яллагч нар “Хэрэг тавдугаар сарын 15-нд шүүхэд шилжиж ирснээс хойш өмгөөлөгчөө солих, өөрсдөө хуралд ирэхгүй байх зэрэг янз бүрийн шалтгаар, удаа дараа хурал хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болгож байна. Тиймээс хурлыг үргэлжлүүлж, өмгөөлөгчгүйгээр хийх боломжтой” гэсэн саналаа илэрхийлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заажээ. Хурал даргалж буй шүүгч Х.Идэр өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, үргэлжлүүлэхээр болсон юм. Энэ үед өмгөөлөгч Д.Батсүх Ж.Эрдэнэбатын эрх ашгийг хамгаалах боломжгүй нөхцөл байдал бий боллоо. Хавтаст хэрэгтэй танилцаагүй байж түүнд үйлчлэх боломжгүй хэмээн хурлын танхимыг орхисон юм. Энэ үед Ж.Эрдэнэбат өөр нэг өмгөөлөгчтэйгөө зөвлөн шүүгчээс татгалзсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч түүнийг нь хүлээн аваагүй. Тэгтэл дээрх шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хэмээн шүүхээс татгалзах санал гаргасныг нийт шүүгч нь хэлэлцээд бас хүлээн авалгүй хурлыг үргэлжлүүлэхээр боллоо. Энэ үед шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд муудсан гэх шалтгаанаар Түргэн тусламж дуудсан бөгөөд биеийн байдлыг нь үзэж хурлыг үргэлжлүүлэх боломжтой гэсний дараа шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн юм. Ингээд шүүгдэгч таван хүний биеийн байцаалттай танилцаж, улсын яллагч нар яллах дүгнэлтээ уншиж танилцуулснаар өчигдрийн хурал завсарлав.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд хуурамч мэдүүлэг өгсөн гэх хэрэгт холбогдсон Н.Номтойбаяр нарын 10 хүний гэм буруутай, эсэхийг өчигдөр 14.00 цагт хэлэлцэж эхэллээ. Тэдэнд холбогдох 21 хавтастай хэргийг тавдугаар сарын 8-нд хүлээн авсан бөгөөд шүүгдэгч Н.Номтойбаяр шинэ өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж, хэргийн материалтай танилцахын тулд хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэгтэй яг адилхан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзав. Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хурлыг өмнө нь гурван удаа хойшлуулсан боловч өчигдөр дахин шинээр өмгөөлөгч авч, шүүх хурлыг хойшлуулах гэсэн нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй гэж үзээд хурлыг үргэлжлүүлэв.

Өмгөөлөгчгүйгээр хурлыг үргэлжлүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй явдал гэж зарим хүн үзэж буй ч өмгөөлүүлэх эрхээр нь хангасаар байтал санаатай ийм үйлдэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах болон хяналтын шатны шүүх үзсэн тохиолдол нэг бус. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт буруутгагдсан цагдаагийн нэг офицер өмгөөлөгчөө удаа дараа сольж, шинээр авч байсан ч гурван шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ процессын алдаа гэж үзээгүй билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
4
wow an post
3
yay an post
1
sad an post
2
ouch an post
4
confuse an post
8
angry an post
4
618359
68 эможи

Зочин
2020-07-05 18:33
SELENGIINHEN ODOO BITGII HUTS.TA NAR TER 2 T1 AVGAIG DEMJIJ IH HURALD ORUULSAN.TA NAR KSIGAA UUREED YVDAA.DEERH HERGIIG ZOV SHUUJ YLLSJ BAIGAAD BAYRLAJ BNA.SHUUH ZASAGLAL ZOV AJILLAJ BNA.
Зочин
2020-07-05 18:31
Gemt hereg uildsen deerh 2t holbogdoh huuliin daguu yliin ogch shorond n yvuul.nomtoibayr bulgand motocikltoi hun dairvh alsan,erdenebat ih hemjeenii huuli bus xereg hiisen.
Иргэн
2020-07-05 17:42
Их хуралд ороод хамгаалагдана гэж бодоод шүүх хурлаа хойшлуулаад байсан байхаа огт хэрэг хийгээгүй бол юу гэж ял өгөх вэ
sarnai
2020-07-05 17:03
oboo doo shvvh sain ajilj bn
Durakuudaa
2020-07-05 14:19
Shuuhiin gadaa tsuglaad bgaa humuusiig shuuhiin haraat busaar uil ajillagaa ywuulahad n saad bolj bna geed huuliin daguu horiochee buruutai buruug n ene selengiihen bish shuuh meddeg ym shuuhiin yu hiihiig zaahiim bnlda
Шударга иргэн
2020-07-05 14:18
Шүүгч Х.Идэр, шүүх бүрэлдэхүүн Хуульд биш, Захиалагчид захирагдаж Үндсэн хууль, бусад хуулиудыг бүдүүлгээр зөрчиж, Хэргийг хүчээр тулган шийдвэр гаргаж байгаа нь ардчилсан, төрт ёс бүхий манай оронд байж болшгүй үзэгдэл. Х.Идэртэнүүдийг хууль зөрчиж шүүхийн хараат бус байдлыг умартан улс төрийн байгууллага болгосны учир баривчилж, гол нь Захиалагчийг тодруулах ёстой! Эрдэнэбат, Номтойбаяр нар гэм буруутай эсэхийг хараат бус шударга шүүгч байдаг бол тэд тогтоох бүрэн боломж байна! Аймшигтай нь Улс төрийн шинэ үеийн Хэлмэгдүүлэлт бодитой боллоо!
Зочин
2020-07-05 14:16
захиалгаар ажил хийдэг шүүгч нараа болимоор юм хүний өмнөөс нүгэл хийгээд та нар ч гэсэн хариун ирэх байхдаа
Зочин
2020-07-05 14:13
захиалгаар ажилдаг шүүгч нараа болиулмаар юм энэ улс чинь зөвхөн 2 хүний гарт л байна дээшээ гарсан бол захиалгаар хүмүүсээ хорлохоо болимоор юм
ЭХ ОРОНЧ
2020-07-05 08:13
СЭЛЭНГИЙНХЭН ЁОЁОТОЙ 2 БАЛАЙ АВГАЙГАА АВААРАЙ ШҮҮХИЙГ ТЭД НАР ШҮҮДЭГ ЮМУУ ЮУ ХУЦААД ЯВААД БАЙГАА ЮМ
Зочин
2020-07-05 02:57
Horongii ni huraagaad heden uer ni toriin alband ajilluulah erhgui bolgoh heregtei bgaamdaa
Зочин
2020-07-04 15:23
Иргэн
2020-07-04 14:55
Булган сүүлтэй байг хурай хурай
zochin
2020-07-04 09:53
Er n hiisen hergiig n zuveer shiitgeh heregtei.Ta nar ard tumniig yaj amidarch bgaag haraach.Enerbolor gj soliotoi avgai UIH inderees uo yriv.Haana bgaagaa medehgui hutsaj bn.Haldashgui bdliin ded horoo bas yaj hamgaalj bn.Odbayr hiisen heregtee torguuliad irj bhd ta nar bayr heereer ugtaj bsan.Shudarga l uom bol ajlaas n halah bsan.Olnii itgel avchihaad odoo shudarga baimaar bn Heden terbumiin herengetei hunii tulee zovj bhaas ard tumnee yaj hooltoi bolgoh ve gj bod.
Зочин
2020-07-04 09:10
Энэ 2 дурак урьд өмнө шүүх цагдаа дуудахад ЦАГТАА ирж байх нь яасан юм Хэрэг хийсэн үү хийхээр барах үү ГЭМ буруутай Хийвэл бүү АЙ - айвал бүү ХИЙ хариууцлагы нь үүрүүлж ХИЙДЭГ газарт нь ХИЙ! Дараагийнх ХЭН бэ? Муусайн хог шаарнуудаас салмаар бн6
Zochin
2020-07-04 08:39
Nomtoibayar hvntei zodolddog bolohoos mungu ideh ni yu l boldoo
Зочин
2020-07-04 07:44
Мөн ч их арга шалтаг гаргах гэж үзэж байна аа. Арай эрэгтэй өмгөөлөгч нь шүүхийн танхимд төрж нтр болох вий дээ. Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ дээ. Ял авах нь тодорхой болохоор баашилж шалтаг тооцож янз янзын л жүжиг тавих юм даа нээрээ
БХ
2020-07-04 07:19
Эд нарын луйварчид булган сүүлтэй байг.хурай хурай
zochin
2020-07-03 22:53
шүүгчийг шоолоод бгаи уу хаашаан
Зочин
2020-07-03 19:32
Shuurhai bolchih bo zahialgaar ajildag shuuh baij bolohgui shuuhiig under ni uurchil hurts sahal erdenebileg badamjununai zoljargal bayr elbeg gesen hereguud yab mongoliig horlon suitgej baisan humuus nomtiin hereg bol hereg gehed hetsu
Зочин
2020-07-03 17:55
Өмгөөлөгч солиод цаг хугацаа хожох сонирхолтой хүмүүст шүүхээс өмгөөлөгч томилоод өгчих тэгвэл тэд дороо л солихоо болино доо.
zochin
2020-07-03 17:44
bvvr neg shuuhiig daapaalsan bassan maygiin harts ineemseglel baihiinmaa. ednuus neeree arai l bishee.. hereg hiisen bol yalaa avaad yavaachee sdaanauudaa
Сэлэнгэчүүд
2020-07-03 14:11
Хэн ч хийсэн хэргээ яллуулах ёстой ялаа аваад далд ор
Иргэн
2020-07-03 13:29
муу новшнуудад ялыг нь өг
Зочин
2020-07-03 13:22
гоё хэлжээ
artor
2020-07-03 10:58
Tavan saraas xoish shyyxiig xiilgexgyi ingej saad xiisen baina sh dee. Ix zuv atrg xemjee avch.
keyboard_arrow_up