25 тэрбумын хохирол учруулсан “ЖИ ТАЙМ”-ын шүүх хурал хойшилжээ
2020 оны 7 сарын 02
“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болсон. Шүүх хуралдааныг шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон, хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй, хохирогч нар өмгөөлөгчөө сольсон гэх шалтгаанаар хойшлууллаа. Дараагийн шүүх хуралдааныг долоодугаар сарын 8-нд өглөөний 09:00 цагт товлолоо.
“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11.398 хохирогчтой юм.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618332
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс