“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ -2“ аян юуг ӨГҮҮЛНЭ вэ?
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл хэлэхдээ “Зуны улиралд амралт, зугаалга эхэлдэгтэй холбоотойгоор орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг.
Энэ жил “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулахаар болж байна. Энэ удаагийн арга хэмжээнд жолооч бус зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана” гэсэн юм.
"Яараад яахав дээ” уриатай аяныг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон ААН, байгууллагууд дэмжих оролцож байгаа ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргйилэхэд төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн нийгмийн сайн сайхан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах , аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байна.
Мөн тус аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК “Мобиком Корпораци” ХХК хоёр дахь жилдээ санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа аж.
Өнгөрсөн удаагийн аяны үр дүнд тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50.8, нас барсан хүн 11.7, гэмтсэн хүн 49.7 хувиар, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ -2“ аян юуг ӨГҮҮЛНЭ вэ?
Мөн “Яараад яахав дээ” нөлөөллийн аяны энэ удаагийн брэнд лого нь өмнөх хувилбар, өмнөх ой дурсамжийг санагдуулах бөгөөд илүү өнгөлөг, илүү уян хатан хөдөлгөөнтэй бас амьд байлгахаар зорьжээ. Уг брэнд лого дээр хоёр үзэл санааг шингээж өгсөн байна.
CARE -Хайр халамж энэрэл. Эрүүл мэнд эдийн засгийн асуудалтай жил болж байгаа учир нөлөөллийн ажлаа илүү элгэмсүү эерэг хайр түгээсэн, хайраар тэвэрсэн өнгө аяс шингээхийг зорьж байгаа.
SAFETY-Аюулгүй байдлыг дахин сануулж, анхаарлын тэмдэг бүхий дүрсийг илүү томруулж өгчээ.