Л.Дашмягмаржав: Боомтуудад орон нутгаасаа авсан гэрчилгээ, мэдэгдлээр ААН-үүд экспорт, импортоо хийнэ

2020 оны 7 сарын 01

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЭЕШ, хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар болон зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга  Л.Дашмягмаржав "Зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол долоодугаар сарын 1-ээс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, уг ажил гуравдугаар сард шилжих байсан нь коронавирусээс болж хойшлогдсон. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлсэн нь ААН-үүдийн зардал мөнгө, цаг хугацааг хэмнэсэн ажил болж байна.

Өнөөдрөөс эхлэн 16 боомт дээр тухайн орон нутгаасаа авсан гэрчилгээ, мэдэгдлээр ААН-үүд экспорт, импортоо хийнэ.

Боомт бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын газар, хийлийн мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт, импортын хорио цээрийн хэлтсүүд энэ гэрчилгээ мэдэгдлийг олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээ мэдэгдэл олгогдоно.

Мөн Монгол Улсын хилээр орж багаа бүтээгдэхүүнүүд дээр МХЕГ болон холбогдох байгууллагуудаас ямар нэгэн хязгаарлалт тавиагүй. УОК-ын шийдвэрийн дагуу зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүнийг долоо хоногийн хугацаанд хязгаарласан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618309
0 эможи

keyboard_arrow_up