Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн ШҮҮХ ХУРАЛ болно
2020 оны 7 сарын 01
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Өнгөрсөн сарын 16-нд Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон шинжээч нар ирээгүйтэй холбогдуулж улсын яллагч өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм.
Хэргийг эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах давуу эрхээсээ татгалзахад хамжигчаар оролцсон үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татаад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618304
0 эможи
Зочин
2020-07-01 11:12
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс