Экологийн цагдаагийн албанаас “ИРГЭДИЙН ИНДЭР“ ажиллуулж эхэллээ
Экологийн цагдаагийн алба Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх,урьчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.
Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн дуу хоолойг, оролцоог нэмэгдүүлж, үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр "Иргэдийн индэр" олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд санал хүсэлтийг нээлттэй хүлээн авах үйл ажиллагаа дараах хуваарийн дагуу явагдана.
- Сүхбаатарын талбай 2020.06.30 /Мягмар/ 12:00-13:00
- Барилгачдын талбай 2020.07.01 /Лхагва/ 12:00-13:00
- Эрх чөлөөний талбай 2020.07.02 /Пүрэв/ 12:00-13:00
- Улсын их дэлгүүр 2020.07.03 /Баасан/ 12:00-13:00
Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn вэб сайтаар хандаж болох юм.