МҮОНРТ-ийн барилгын дээврийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

1.    Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
2.    Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх /нотариатаар баталгаажуулсан/
3.    Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөлтэй байх
4.    Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт /Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ/
5.    Үнийн санал /НӨАТ, гаалийн болон бусад бүх зардал шингэсэн байх/
6.    Үнийн хөнгөлөлтийн санал
7.    Бараа, ажил үйлчилгээний солилцооны /бартер/ хэлбэрээр байж болно.

Ажлын даалгавар:

1.    МҮОНРТ-ийн барилгын дээврийн хуучин хуйлмал материалыг буулгах (937м2)
2.    Дээврийн 15 мм зузаан цементэн тэгшилгээ хийх (937м2)
3.    Дээврийн цементэн тэгшилгээн дээр ус тусгаарлах үеийн хөрсжүүлэлт хийх (937 м2)
4.    Орчин үеийн уур, ус чийг тусгаарлах материалаар дээвэр хийх (937 м2)
5.    Тухайн уур, ус чийг тусгаарлах материал нь Монгол улсын стандартын шаардлага /MNS 6303:2016/ хангасан байх
6.    Барилгын парпетэнд малгай төмөр хийх
7.    Барилгын дээврээс гарсан хог хаягдлыг тээвэрлэн зайлуулах

МҮОНРТ-ээс шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэнэ.

Холбогдох  материалаа битүүмжлэн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

ХАЯГ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Харилцах утас: 32-79-44 (2178)
7011-7004 (2178)
Цахим хаяг: mnb.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618270
0 эможи

Зочин
2020-06-30 19:30
Зочин
2020-06-30 11:43
keyboard_arrow_up