Амбаарын нурангид хоёр хүүхэд дарагдаж, нэг нь амиа алдав

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед хүүхдүүд хашаандаа, эсвэл тоглоомын талбай, хараа хяналтгүй газарт тоглож байгаад эрүүл мэндээрээ хохирч, амиа алдах явдал гарсаар байна. Өнгөрсөн сарын сүүлчээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо дөрвөн хүүхэд усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарсан нь сонгуулийн дуулианд дарагдан одоо бараг мартагдах нь. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 28-ны 13.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутагт хоёр хүүхэд амбаарын нурангид дарагдаж, нэг нь амиа алдсан золгүй осол гарлаа.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус хорооны Баянцагааны гудамжинд оршин суудаг айлын хоёр болон зургаан настай охид нь хашаандаа тоглож байгаад нүүрсний амбаарынхаа блокт дарагдсан аж.

Суурь цутгаж бариагүйгээс хөрс нь үерийн усанд урсан энэ харамсалтай осол гарсан бөгөөд эгч нь амиа алдаж, хоёр настай охин өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Ийм харамсалтай явдлууд удаа дараа гарч байгаа учраас эцэг эхчүүдийг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, орчны аюулгүй байдлаа сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Бэлтгэсэн: Г.Аривжих

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
21
ouch an post
2
confuse an post
angry an post
1
618264
24 эможи

Зочин
2020-06-30 19:30
зочин
2020-06-30 11:44
Бяцхан зүрхүүдээ хамгаалаач ээ
keyboard_arrow_up