СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд өчигдөр хоёр хүн живжээ
Өчигдөр Туул голын усанд хоёр хүн осолджээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага өчигдөр 15:16 цагт Онцгой байдлын газар очжээ.
Дуудлагын дагуу, Аврах ангийн алба хаагчид очиж Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн байна. Харин 20 настай, эрэгтэй С-г олоогүй тул 22:25 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.
Иймд иргэдийг голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед зориулалтын гарцтай газраар зорчих, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байж хараа хяналт, анхаарал болгоомжоо сайжруулахыг анхааруулж байна.