“Ямар ч лацгүй ууттай саналын хуудас тоолуулж байна“
Ардчилсан намаас өчигдөр /2020.06.27/ бие даагчид, эвслүүдтэй хамтран Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2020.06.28/ сонгуулийн хяналтын тооллоготой холбогдуулан нам, эвслүүд, бие даагчид Ардчилсан намын байранд дахин мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шинэ эвслээс нэр дэвшиж буй Ц.Баттуяа мэдээлэхдээ “Бид энэ удаа хамтарсан мэдэгдлээ танилцуулж байна. УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүн эцэслэн гаргахын тулд нийт 29 тойрогт хяналтын тооллого хийж байна. Гэтэл хэсгийн хороодод ажиллаж буй ажилчид илт эрх баригч намын талд үйлчилж, хууль зөрчиж байна. Жишээлбэл, ямар ч лацгүй ууттай саналын хуудас тоолуулж байна. Мөн хяналтын тооллогод бусад нам, эвслийн ажиглагчдыг ойртуулахгүй, холоос харуулж байна” гэв.
Эх сурвалж: news.mn
|