Сонгуулийн 127 хэсэгт хяналтын тооллого хийж байна

2020 оны 6 сарын 28

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн зарим нам, эвсэл, бие даагчдын шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс СЕХ-нд явуулсан албан бичгийн дагуу СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн зарим хэсгийн хороонд саналын хуудсыг хянан дахин тоож байна. 

Дахин тоолллого энэ сарын 27-28 буюу өчигдөр, өнөөдөр 2 өдөр явагдаж байна. Тооллогын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдээллээ.  

 

Нийслэл нийтдээ УИХ-ын сонгуулийн 9 тойргийн хороо, 451 хэсгийн хороотой. Үүнээс УИХ-ын сонгуулийн санал авах 6 дугаар сарын 24-ны өдөр 102 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн. Энэ нь нийт хэсгийн хороодын 23 хувь болсон. Харин 6 дугаар сарын 27-28 буюу өчигдөр, өнөөдөр нийслэлийн сонгуулийн 127 хэсгийн хороонд хяналтын тооллогыг хийж байна. Ингэснээр нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого хийгдэж буй юм. 

Тэрээр, "Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 26 санал авах хэсэг ажилласанаас 13 хэсэг дээр хяналтын тооллого явуулж, тоолллого 50 хувьдаа хүрсэн. Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нийт 47 хэсэг ажилласнаас 11 хэсэгт хяналтын тооллого явагдсан. Одоо 22 дугаар тойргийн 13 хэсэг дээр хяналтын тооллого явуулж байна" гэв. Цааш нь дурдвал:

  • Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн нийт 53 хэсгийн 13 хэсэги тооллого явуулсан. Нэмж 13 хэсэг дээр тооллого явуулна. 
  • Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрог дээр 42 хэсэгтэйгээс 5 хэсэг дээр нь хяналтын тооллого явуулсан. Нэмж 16 хэсэг дээр хяналтын тооллого явуулна. 
  • Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойрог 44 хэсэг ажилласан. Үүнээс таван хэсэг дээр хяналтын тооллого явагдсан байгаа. Нэмж 17 хэсэг дээр хяналтын тооллого явуулах болсон. 
  • Баянгол дүүрэгт 77 хэсгийн хороотойгоос 38 дээр нь хяналтын тооллого явуулж, 50 хувьд хүрсэн. 
  • Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар тойрог 43 хэсэгтэйгээс 4-д нь хяналтын тооллого явуулсан. Одоо 18 хэсэгт хяналтын тооллого явуулна. 
  • Мөн Сонгино хайрхан дүүргийн 28 дугаар тойрогт 59 хэсэг ажилласан. Үүнээс 6 хэсэг хяналтын тооллого явуулсан. Нэмж 24 хэсэгт хяналтын тооллого явуулна. 
  • Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт 60 хэсэг ажилласнаас 6 хэсэгт хяналтын тооллого явуулсан. Нэмж 24 хэсэгт хяналтын тооллого хийж буй талаар мэдээллээ. 

Нийслэл нийтдээ УИХ-ын сонгуулийн 9 тойргийн хороо, 451 хэсгийн хороотой. Үүнээс УИХ-ын сонгуулийн санал авах 6 дугаар сарын 24-ны өдөр 102 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн. Энэ нь нийт хэсгийн хороодын 23 хувь болсон. Харин 6 дугаар сарын 27-28 буюу өчигдөр, өнөөдөр нийслэлийн сонгуулийн 127 хэсгийн хороонд хяналтын тооллогыг хийж байна. Ингэснээр нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого хийгдэж буй юм. 

Сонгуулийг гардан зохион байгуулсан дүүргийн болон хэсгийн хороодын гишүүд урьдчилсан байдлаар мэдээ, тайлангаа Дүүргүүдийн сонгуулийн хороон дээр нэгтгэж байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618210
0 эможи

keyboard_arrow_up