Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар хоёр автомашин хүлээн авлаа
Дэлхий дахинд тархаад буй Covid-19 цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аар дамжуулан Европын орнуудаас хүнс болон бараа тээвэрлэн ирсэн тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлэх ажлын хүрээнд “Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын боомт-Улаанбаатар хот-Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын боомт” чиглэлийн олон улсын ачаа тээврийн автомашины хамгаалалтын үүргийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын хамгаалалтыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутагт байрлах Цагдаагийн газрын замын хяналтын постноос хүлээн авч Төв аймгийн Баянчандмань суманд байрлах замын цагдаагийн хяналтын пост хүртэлх нийт 340 /нэг талдаа 170 км/ километрийн хамгаалалтыг зохион байгуулан тус тус ажиллаж байна.
Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалалтыг аюулгүй зохион байгуулах ажилд тусламж дэмжлэг үзүүлж 2020 оны 06 сарын 23-ны өдөр тус Цагдаагийн газарт УАЗ-Хантер маркийн 2 тээврийн хэрэгслийг шийдвэрлэж өгснийг хүлээн авлаа.
Автомашин техникүүдийг ийнхүү нэмэгдүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.