Зураг “Жи тайм“-ын хэргийн шүүх хурал ирэх сарын 2-нд болно
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байна.
Шүүхээс “Жи тайм”-ын сүлжээний хэргийн гэм буруугийн хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагт хийхээр товложээ.
Хохирогчдын нэрийн жагсаалтыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад сайтуудаар мэдээлж байна.
Мөн шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хохирогчдод хүргэх талаарх мэдээллийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Уг сүлжээний бизнесээс 11,385 хүн хохирогч болчихоод байгаа юм.









