Цагдаагийн алба хаагч үерт урсаж байсан 11 настай хүүг аварчээ
2020 оны 6 сарын 25
Улаанбаатар хотод өчигдөр (2020.06.24) их хэмжээний усархаг бороо орсны улмаас зарим дүүргүүдэд үер буув. Үерийн үеэр үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн I хэлтсийн алба хаагч, дэд ахлагч н.Баттөр хүний амь аварчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтад буусан үерт урсаж байсан 11 настай хүүгийн амийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагч, дэд ахлагч н.Баттөр аварсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618142
1 эможи