СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд газ үнэрлэсний улмаас нас баржээ

2020 оны 6 сарын 23

Arslan.mn

Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний хий үнэрлэж байгаад нас барсан хэрэг гарчээ. Хэргийн тухай дуудлага оройн 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. 

Тодруулбал, тус дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух  14 настай эрэгтэй А нь ахуйн хэрэглээний хий үнэрлэсний улмаас нас барсан болох нь тогтоогджээ. Хэргийн газраас улаан өнгийн газны лааз хураан авч хавтаст хэрэгт хавсарган хэргийг шалгаж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
1
angry an post
1
618080
9 эможи
keyboard_arrow_up