Х.Бат-Ялалтыг шүүх хурал хойшилж, үргэлжлүүлэн хорихоор болжээ
2020 оны 6 сарын 23
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.23/ болллоо.
Шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж, дараагийн шүүх хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр товлосон байна.
Тодруулбал, зургадугаар сарын 17-ны өдөр түүнд холбогдох шүүх хурал болсон ч шүүгдэгч Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас шүүхээс Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих шийдвэр гаргасан байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
3
618079
6 эможи