ПРОКУРОР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2020 оны 6 сарын 22
Аймаг, нийслэлийн прокурорын газрын тамгын хэлтсийн дарга нар “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”-н 5 хоногийн сургалтад хамрагдаж /2020 оны 19-ний өдөр/ сертификатаа гардан авлаа.
Энэхүү сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулсан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга Д.Оюундэлгэр нар төгсөгчдөд сертификат гардуулан өглөө.
Мөн “Баян хүрээ” хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт судалгааны төвийн захирал Х.Баянхангай амжилттай төгссөн суралцагчдад төвийнхөө нэрэмжит бэлгийг гардуулсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618037
0 эможи