Л.Амармөрөн: 70 мянга орчим согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн
Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон нийслэлийн Засаг даргын тамгын газраас /НЗДТГ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон.
Дээрх захирамжийн дагуу цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт тавин ажиллана гэдгийг НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээллийн үеэр хэллээ.
Мөн тэрбээр "Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянга орчим гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлт юм.
Түүнчлэн өмнөх захирамжийг зөрчсөн 280 гаруй ААН-ийг хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд 70 гаруй ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Зургаадугаар сарын 30-ныг хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй ажиллаж байна.
Ийм үед хууль тогтоомжийг мөрдөхийг хүсэж байна" гэсэн юм.