С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ХОРИХ шийдвэр гаргалаа
2020 оны 6 сарын 22
Шүүгдэгч С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдөр хуралдсан.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлолоо.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
618012
3 эможи
Зочин
2020-06-22 16:03
Иргэн
2020-06-22 13:02
Зөв зөв хулгайч луйварчдад гишгэх газар гэж үгүй
Баасандулам
2020-06-22 11:18
Энэ 4 бол нийгмийн эдийн засгийн болон хохирол учруулсан гэж сэжиглэж байгаа сэжигтэнгүүд Бат-Ялалт бол арай өөр энэ ядарсан ядуу өмгөөлөгч залуу энэ 4 тэй ахдах байх шүү
Irgen Javkhlan
2020-06-22 10:52
Odoo harih bish yaliin ogood ed horongiin huraagaad hohiroliin bagahanch gesen hesgiig baragduulaad yawuulaachee. Deerees ni makhbaliin hereg yaaaw. Myngan nud haraad suuj bna. Miogombiin Enkhboldiig bas shorond hiigeechee. Ochnoon sul eruugiin elementuud bna.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс