МҮОНРТ-ийн шинэ бүтээл “Гэргий“ уран сайхны кино ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ боллоо

2020 оны 6 сарын 22

Arslan.mn

МҮОНРТ-ийн шинэ бүтээл “ГЭРГИЙ” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт зургаадугаар сарын 20-ны өдөр болж, уг киног  MNB сувгаар цацагдаж  үзэгчдийн хүртээл болголоо.

“Гэргий” уран сайхны киноны Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, зохиолч, яруу найрагч Ц.Баттуяа нар хамтран бичсэн бол, ерөнхий зураачаар Б.Цогтбаяр, нэгдүгээр найруулагчаар жүжигчин А.Баттүшиг, Д.Мягмар, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй болон “Логик фильм” бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж, ерөнхий продюсероор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гүйцэтгэсэн байна.  

Arslan.mn

Харин гол дүрд, Галтын дүрийг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ц.Цэрэнболд, Гэрэлийн дүрийг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Н. Баярмаа нар бүтээжээ.

“Гэргий” уран сайхны киноны үйл явдлаас товч өгүүлбэл, Галт бол ажил нь амжилттай яваа бизнесмен эр. Харин түүний гэргий болох Гэрэл дүрслэх урлагийн сургуулийн багш. Тэд Тэлмүүн хэмээх есөн настай хүүтэйгээ аз жаргалтай амьдарна. Гэтэл нэг л өдөр ходоодны хорт хавдар хэмээх өвчинтэй нүүр тулснаар амьдрал нь орвонгоороо эргэнэ. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино эмгэнэлт драм жанрынх.

Гэргий” уран сайхны киноны ерөнхий продюсер, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц: 

Arslan.mn

"МҮОНРТ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд "Хавдарын эсрэг үндэсний" аяныг санаачлан зохион байгуулсан. Үндэсний аяны хүрээнд ХААН Банк, ХСҮТ-тэй хамтран Монгол улсын хэмжээнд хавдраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийг хийж ажилласан. Үүнээс харахад эрт илрүүлэх гэдэг маш чухал  юм байна. Тиймээс МҮОНРТ, ХААН Банк, ХСҮТ гурван байгууллага хамтран энэ чиглэлээр кино хийхээр шийдсэн. МҮОНРТ сүүлийн 15 жилийн хугацаанд хийгдсэн 17 дахь шинэ бүтээл дэлгэцэнд гарч, үзэгдчийн хүртээл боллоо. Бид ашгийн төлөө бус ажилладаг учраас бидний “ГЭРГИЙ” бүрэн хэмжээний уран сайхны киног МҮОНРТ-ийн нэг дүгээр сувгаараа  олон нийтэд хүргэлээ. Тус киноны сэдэв өөрөө бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн учир үзэгч, олон нийтийн ташаалд хүрэх байх гэж бодож байна. Мөн уг киног олон улсын фестипалуудад явуулж байна. Энэ дашрамд  киног бүтээхэд оролцсон бүх уран бүтээлч багуудад, дэмжиж ажилласан байгууллагуудад чин сэтгэлээсээ талархан баярласанаа илэрхийлье" гэсэн юм.

“Гэргий” уран сайхны киноны Ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж: 

Arslan.mn

"Энэ киноны нэр нь эхлээд "Хөнгөвчлөх өрөө" гэсэн нэртэй байсан. үүнийг киноны  ерөнхий продюсер болон бүтээлийн баг ярилцаж, хавдар бол  монгол гэр бүл болгонд тохиолдож байдаг учраас  “Гэргий” гэж өгөхөөр болсон. Уран бүтээлч бидний зүгээс нийгэмд хандах хандлага, нийгэмд дуугарах өнцөгөө хүргэж байх ёстой. Тэр утгаараа өнгөрсөн жил бид "Би нар" кино хийж байсан бол энэ жил хорт хавдараас урьдчилан сэргийлэх чиглэлээр МҮОНРТ болон Монголын кино бүтээгчдийн холбоотой хамтран хийлээ. Зураг авалт Монгол, Солонгос улсад хийгдсэн. Хамгийн гол уг киногоор өвчин зовлонгийн ард талд чухам юу  өрнөдөг вэ, гэр бүл ямар байдаг вэ гэдгийг харуулахыг хичээсэн. Мөн цаашид амьдрал яаж өрнөх ёстой вэ гэдгийг харуулахыг зорьсон болно" 

“Гэргий” уран сайхны киноны зөвлөх эмч, ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх: 

Arslan.mn

“"Гэргий" кино бол өвчнөөс, тэр дундаа хавдрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан кино болж чадсан. Монгол улсад 2018 оны статистик үзүүлэлтээр жилд 6000 гаруй хорт хавдар шинээр бүртгэгдсэн бөгөөд 4000 гаруй нь нас барсан гэх тоон үзүүлэлт гарсан. Хорт хавдрын нас баралт нь бүх өвчлөлийн хоёрдугаар байрт бичигддэг. Тэгэхээр өнөөдөр бид энэ зүгрүү анхаарлаа заавал хандуулах ёстой. Тус киног үзээд хавдрыг яаж эрт илрүүлэх вэ, яаж хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар зохих хэмжээний ойлголтыг авч, үзлэг оношилгоонд ядаж жилдээ нэг ордог болох байх гэж найдаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618007
4 эможи
keyboard_arrow_up