АНУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө
2020 оны 6 сарын 21
Монгол Улс өнөөдөр АНУ-ын Сиэтл хот руу нислэгээ үйлдлээ. Энэ нь тус улсаас иргэдээ авчрах гэж буй анхны нислэг юм.
Тус онгоц энэ сарын 24-нд Монголд ирэх юм. Зургаадугаар сард нийт найман нислэг хийхээр төлөвлөж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас танилцуулж байсан бол нислэгийн тоо нэгээр нэмэгдэж, есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авах болсон билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
617992
0 эможи