Хаяг шошгын зөрчилтэй устөрөгчийн хэт исэл 3%-40 мл эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

2020 оны 6 сарын 19

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг болон эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.

Шалгалтын явцад үйлдвэрлэгч тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй, хаяг шошгын зөрчилтэй 5 нэрийн 1286 ширхэг бүтээгдэхүүнийг ханган нийлүүлсэн Мон Золбоо ХХК, эм барих үйл ажиллагаанд мэргэжлийн бус хүн оролцуулсан Цагаан-Овоо ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг газруудад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хуулийн этгээдэд торгуулийн арга хэмжээ авч, 5 нэрийн 1286 ширхэг эмийг актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүллээ.

/Үйлдвэрлэгч тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй
Устөрөгчийн хэт исэл 3%-40м/

Эх сурвалж: НМХГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617985
0 эможи
keyboard_arrow_up