Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
2020 оны 6 сарын 19
Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нэрийдлээр энэ жилийн сонгуульд өрсөлдүүлэхийг хориглосон. Улмаар Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан шүүхэд гомдол гаргасан юм. Шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаар Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 15.30 цагт Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох шүүх хурал болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
1
617967
8 эможи