ВИДЕО: Тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 252 том хүн, 14 нялх хүүхэд ирлээ
2020 оны 6 сарын 18
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 266 ирж байгаа бөгөөд 252 нь том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм.Үүнээс
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 41,
- Өндөр настан 16,
- Жирэмсэн 13,
- Хөгжлийн бэрхшээлтэй 6,
- Эрүүл мэндийн шалтгаантай 31,
- Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77,
- Оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”-д 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
"Чингис хаан" олон улсын нисэх буудлаас шууд дамжуулан хүргэж байна:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









617958
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс