СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ хүний амь хөнөөсөн хэргийн сэжигтнийг саатуулжээ

2020 оны 6 сарын 18

Arslan.mn

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22 цаг 30 минутанд тусгай дугаарын утсанд Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт "нэгнийгээ хутгалчихсан, амьсгалахгүй байна" гэх дуудлага мэдээлэл ирсэний дагуу шалгахад  иргэн Б нь амь насаа алдсан байжээ. 

Тодруулбал, Хэргийн газар дээр шуурхай ажиллаж эрэн сурвалжлах ажиллагаа явуулан иргэн Б-ийн амь насыг найз гэх Б нь цуг архидан согтуурсаны улмаас маргалдан улмаар зүүн хөхний доод хэсэгт нь хутгалан хохироосон байсаныг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Сугарсайхан, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Ганцогт нар шуурхай илрүүлэн ажиллажээ.

Иймээс иргэд та бүхэн ахуйн хүрээнд архи ,согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
3
617952
7 эможи
keyboard_arrow_up