С.Баяр барьцааны 5 тэрбум төгрөгөөс 525 саяыг нь төлжээ
2020 оны 6 сарын 18
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо. Хуралдаанд шүүгчдэгч тэдний өмгөөлөгч нар бүгд ирсэн ч зарим гэрч, шинжээч нар оролцоогүй байна.
Барьцааны мөнгө байршуулаагүй гэх шалтгаанаар С.Баяраас бусдыг нь цагдан хорилоо. Шүүхээс С.Баярт таван тэрбум төгрөг байршуулах шийдвэр гаргасан. Харин шүүгдэгч С.Баяр 525 сая төгрөг байршуулсан тул түүнийг цагдан хориогүй гэнэ.
Улмаар тэдэнд холбогдох шүүх хурлыг 2020 оны зургадугаар сарын 22 хүртэл хойшлууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
617950
1 эможи