Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Прокурорын байгууллагаас Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн удирдах албан тушаал хашиж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үйлдэлд буруутган яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Улмаар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл хилийг хорих тавих шийдвэр гаргаад байсан юм. Харин гурван хоногийн өмнө болох товтой байсан ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсон гэм буруугийн шүүх хуралдаанаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, барьцаа авах шийдвэр гаргасан.









