Бид эхлээд өөрсдөө хөгжиж, залуусаа чанартай боловсролд хөтөлдөг болох ёстой

2020 оны 6 сарын 17

Боловсрол бол хүн бүрийн чадварыг хурцалдаг зэвсэг. Мэдээж сайн боловсролоор зэвсэглэсэн иргэд хөгжлийг манлайлах нь тодорхой. Тиймээс улс орноо хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд оюутан залуусаа өндөр боловсролтой болгох шаардлагатай. Гэхдээ энэ нь төрийн бодлого байх учиртай бөгөөд сурах хүсэлтэй, шаардлагатаймонгол залуусаа төрөөс үнэ төлбөргүйгээр дотоод болон гадаадаад сургадаг байх ёстой. Бид ч энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ гэж “Та Бидний Эвсэл”-ийн нэр дэвшигчид онцолж байна.

УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт “Та Бидний Эвсэл”-ээс нэр дэвшиж буй МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Буяагийн Тулга, эдийн засагч Дашаагийн Бямбасүрэн нар иргэд сонгогчидтойгоо уулзах үеэрээ боловсролын талаар ийм зорилттой байгаагаа илэрхийлж байна. Манай улс 1990 оноос өмнө залуу үеийнхээ боловсролд төрөөс бодлоготойгоор анхаарч, бүх төрлийн боловсролыг дотооддоо төдийгүй гадаадаад үнэ төлбөргүй эзэмшүүлдэг байсан. Гэтэл эдийн засгийн суурь үзүүлэлт хэд дахин өссөн, байгалийн баялгаа хэд дахин илүү ашиглаж байгаа энэ үед ирээдүй хойч үеийнхээ боловсролыг мөнгөөр хязгаарладаг болж.

Өнөөгийн нийгэмд мөнгөтэй нь сур, мөнгөгүй нь хойш суу гэдэг зарчим үйлчилж байна. Боловсролын салбар тэр чигтээ мөнгөний сүлжээнд автсан. Бид дэлхийн хөгжил ярих гэж байгаа бол эхлээд өөрсдөө хөгжиж, хүнээ хөгжүүлдэг болох ёстой. Хөгжиж боловсорсон иргэд л дэлхийн залуустай өрсөлдөнө. Нэн ялангуяа боловсролын хүртээмж бүх монголчуудад адил тэгш байх ёстой гэдгийг нэр дэвшигчид онцолж байлаа.        

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617929
0 эможи
keyboard_arrow_up