Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг саатуулжээ
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Өвархангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдүүдийг баривчилсан аж.
Дээрх этгээдүүд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэл эдэлж байжээ.
Одоогийн байдлаар таван удаагийн үйлдлээр иргэдэд 5,0 сая төгрөгийн хохирол учруулсан тооцоо гарсан байна. Тэд хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хотод борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм.
Иймд иргэд та бүхэн бүхэн олон нийтийн газраар явахдаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор_сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.