ГИХГ-ынхан энэ сард ирсэн 60 өргөдлийн 49-ийг шийдвэрлэжээ

2020 оны 6 сарын 17

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар бол хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж, олон улсын жишигт хүрсэн нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. Тус газар нь гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 

  • Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл,
  • Оршин суух зөвшөөрөл олгох,
  • Хугацааг сунгах
  • Хувийн урилга олгох,
  • Гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх;
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Иргэний харьяалал,
  • Цагаачлал,
  • Гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх,
  • Олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх;
  • Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих,
  • Илэрсэн зөрчлийг шийдвэрлэх

зэрэг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага билээ.

ГИХГ-ын үндсэн чиг үүрэг бол иргэн, аж ахуйн нэгж, албан хаагчдаас ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэлийг хөтөлж, удирдлагад танилцуулан, харьяалах нэгжүүдэд шуурхай хүргэж, хяналт тавин ажилладаг бөгөөд тус байгуууллагын   төвд энэ сард 60 өргөд ирснээс төвд 19, орон нутагт 41 нь  ирсэн бөгөөд тэдгээрээс  49-ийг шийдвэрлэж,  шийдвэрлэлтийн шатанд 10 өргөдөл, 1 гомдол байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617920
0 эможи
keyboard_arrow_up