Яагаад ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг сонгох вэ?

2020 оны 6 сарын 17

Arslan.mn

Гэр интернэт болон ДДЭШ хосолсон ГЭР ДҮҮРЭН үйлчилгээ нэвтэрснээр Монгол орны хаанаас ч 4G сүлжээ нэвтэрсэн бүх сум суурин газар, хотын захын дүүргүүд, зуслан, лагарийн бүсүүдээс өндөр хурдны интернэтэд холбогдож, телевизийн олон сувгийг хүлээн авч, Дэлхийн шилдэг кино контентуудыг гэртээ үзэх бүрэн боломжтой болоод байна. Та яг одоо гэртээ ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг сонгох гэж байгаа бол таны заавал мэдэх дараах түгээмэл асуултын хариултыг хүргэж байна.

ГЭР ДҮҮРЭН үйлчилгээ гэж юу вэ?

Энэ бол Гэр дүүрэн дата, Гэр дүүрэн суваг бас Гэр дүүрэн кино контент юм.

Интернэт нь хурдан уу?

Гэртээ өндөр хурдны интернэт хүлээн авах бөгөөд өрх бүр 4Mbps хурдаар холбогдоно. Мөн оройн цагаар интернэтийн хурд 5Mbps болж нэмэгдэх бөгөөд 01:00-08:00 цагийн хооронд дата унахгүйгээр интернэтэд холбогдох боломжтой.

Дата нь хурдан дуусах уу?

Таны сонгосон багцаас хамааран 100GB хүртэлх дататай учраас дуусна гэж санаа зовох хэрэггүй. Дундаж хэрэглээтэй хүнд кино, видео үзэх, интернэт орчинд найзтайгаа чатлах, файл шэйрлэх зэрэгт бол хангалттай хүрнэ.

Хэдэн кино контенттой вэ?

Монголын болон Холливудын шинэ шилдэг 10’000 кино контенттой. Мөн контент сан байнга шинэчлэгдэж арвижиж байдаг.

Ямар бэлэг өгөх вэ?

Сар бүр 3 кино үзэх эрхтэй. Нэмээд ДДЭШ-ийн Холливуд цуврал 805, Ази цуврал 806, Kids цуврал 809 сувгийг үнэгүй үзэх эрхтэй. Эдгээр сувгаар өдөр бүр цаг тутам шинэ шилдэг кино гардаг.

Шинэ хэрэглэгчийн урамшуулал байгаа юу?

Шинэ хэрэглэгч болсон цагаасаа эхлэн 3 сарын хугацаанд 1’000’000 төгрөгөнд кино контент үзэх эрхтэй.

Та яг одоо ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг гэртээ авахаар шийдсэн бол ЭНД дарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617913
0 эможи
keyboard_arrow_up