COVID-19: Газар тариалан эрхлэгчдэд өгөх зөвлөгөө
2020 оны 6 сарын 17
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед газар тариалан эрхлэгчдэд өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.
- Амны хаалт зүүх
- Биеийн халуун үзэх
- Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
- Гараа сайтар савандаж угаах
- Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх
- Бээлий, нүдний шил хэрэглэх
- Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
- Машин, техник хэрэгслийн хүрд, бариул зэрэг хүний гар их хүрдэг хэсгийг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
- Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх
- Алчуур, хувцас, хөнжил, гудас зэргийг наранд тавих
- Ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй, өөрийн усны савтай байх
- Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
- Бүлээн шингэн ойр ойрхон уух
- Тамхи дамжуулан татахгүй байх
- Шүлсээ ил задгай хаяхгүй байх
- Хэт ядрахгүй, эрт амрах
- Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Эх сурвалж: ЭМЯ
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








617902
1 эможи