УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг шүүх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж ирэх сарын 1-ний 10.00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан тухай Сүхбаатар дүүргийн шүүхээс өнөөдөр мэдээлэв.
Тус шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн бөгөөд зарим гэрч шинжээч нар ирээгүйтэй холбогдуулан өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, мөн шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч улсын яллагч хуралдааныг хойшлууах шийдвэр гаргав.
Шүүгдэгч Д.Эрдэнэбатад энэ өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох арга хэмжээ тогтоож, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутгаж, хуулийн байгууллага шалгах болсон юм.