АТГ: Гадаадад байгаа иргэд УОК-ЫН ГИШҮҮДИЙГ ШАЛГУУЛАХ хүсэлт гаргасан

2020 оны 6 сарын 16

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 66 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 487 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Одоогоор ажиллагаанд 472 хэрэг шалгагдаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Түүнчлэн Улсын онцгой комиссын гишүүдийг шалгаж эхэлсэн тухай өнөөдөр зарим хэвлэлд мэдээлжээ. Энэхүү мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад, гадаадад байгаа монголчуудыг төлөөлж буй гэгдэх төрийн бус байгууллагаас “Улсын онцгой комиссын нэр бүхий гишүүдийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол ирсэн.

Уг гомдолд, гаднын улс орнуудаас монгол иргэдийг авч ирэхдээ нислэгт бүртгэгдсэн иргэдийн нэрсийн дарааллыг өөрчилж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн дурдсан байсныг, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн мэтээр ташаа мэдээлсэн байна гэх тайлбарыг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617886
2 эможи
keyboard_arrow_up