Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болно

2020 оны 6 сарын 16

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн дэд сайд асан Б.Болор, төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Шүүх хуралдаанаар түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэнэ. Учир нь зургадугаар сарын 12-нд шүүхээс түүнийг барьцааны төлбөр болох 10 тэрбум төгрөгийг заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр цагдан хорьсон юм. Харин шүүхээс гаргасан эл шийдвэр нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудыг тус бүр зөрчсөн гэж үзэж буй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617874
0 эможи
keyboard_arrow_up