Хоёр эрэгтэй хүүхэд сонгино түүж яваад хясаан дээрээс унаж амиа алджээ

2020 оны 6 сарын 16

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унажээ.

Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг зургаадугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Цагдаагийн байгууллагаас тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид 11.38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат 17 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
65
ouch an post
2
confuse an post
angry an post
3
617870
70 эможи

Зочин
2020-06-16 19:20
nam nam geel ardiin namiinxan songogchidiin register tsugluulaal ulairtsan yawax xoorond arduur ni yu l bolood bna da
Зочин
2020-06-16 15:48
Өдөр болгон шахуу эмгэнэлт явдал гараад байхад өөрийнхөө үр хүүхэддээ анхаарал тавиач дээ
Зочин
2020-06-16 09:42
Хүмүүсээ хүүхдүүдээ анхаараачээ. арай дэндэж байна.
keyboard_arrow_up