Б.БАТТУЛГА: ХУУЛЬ БУС ТЭЭВРЭЭС ТАТГАЛЗЪЯ
СХД дэх Цагдаагийн газрын III-р хэлстийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Б.Баттулгаас “ХУУЛЬ БУС ТЭЭВЭР” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товчхон мэдээлэл авлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. СХД дэх Цагдаагийн газрын III-р хэлтэс “ХУУЛЬ БУС ТЭЭВЭР” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний талаар?
-Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс нь Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын тээврийн гэрээт цагдаагигйн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн зөрчигч тээврийн хэлтэстэй хамтран хот хоорондын замд тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг таслан зогсоох, орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн хэрэг,осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх Драгон үйлчилгээний төвд орчимд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох зорилгоор 2020 рны 06 дугаар сарын 08-наас 14-ныг хүртэл 14 хоногын хугацаанд зохион байгуулагдана ажиллаж байна.
-Арга хэмжээний хүрээнд хэдэн иргэн хуулийн этгээдэд арга хэмжээ тооцсон бэ?
Тус цагдаагийн хэлтэс нь арга хэмжээний хүрээнд зөрчил гаргасан 5 хуулийн этгээд, 214 иргэнд хуулийн хариуцлага тооцон арга хэмжээ авч ажилласан.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд хандаж юу гэж хэлмээр байна?
Зуны улирал амралт зугаалага эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн хөл хөдөлгөөн хотоос гадагшаа чиглэсэн, иргэд маань хөдөө орон нутагруу зорчигчихдоо гэрээтэй баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлүүлснээр таны амь нас, эрүүл мэнд хамгаалагдах болно.