Гадаадаас эх орондоо ирээд “шок”-д оржээ

2020 оны 6 сарын 15

УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог, Сонгионхайрхан дүүргийн 37 дугаар хороонд “Содон хороолол” багтдаг. “Та Бидний Эвсэл”-ээс энэ дүүрэгт нэр дэвшиж буй МАХН-ын щрөнхий нарийн бичгийн дарга Буяагийн Тулга эдийн засагч Дашаагийн Бямбасүрэн нарын ээлжит уулзалт Содон хороолол дээр болсон юм. Сонгинохайрхан дүүрэг нь газар нутаг, хүн амын тоогоор нийслэлдээ томоохонд тооцогддог ч хөгжлөөрөө хоцрогдсон, зарим хороод нь сум, багийн хөгжлөөс ч дор байгааг нэр дэвшигчид бодитоор үзэн танилцаж, гайхаж байгаагаа онцолж байв. Учир нь сонгуулийн 4 жилд өмнө сонгогдсон төлөөлөгчид хангалттай зүйл хийж амжих байтал иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд хэвээр төдийгүй шинэ, ажилгүйдэл өр зээлийн асуудал хэрээс хэтэрч байгааг иргэд тайлагнасаар байна. Энэ дүүргийн хамгийн боломжийн бас хотын соёлд ойртож байгаа нь “Содон хороолол”. Гэвч энэ хорооллын иргэдийн 70-80 хувь нь өнөөх л асар өндөр хүүгийн дарамттай “учраа”-тай. Энд хийсэн уулзалтын үеэр залуус голдуу босч саналаа илэрхийлсэн нь сайшаалтай байлаа.

Тэд Солонгост ажиллаж бас суралцдаг бөгөөд хөл хорионы улмаас нутагтаа ирээд удаагүй байгаа аж. Эх орондоо ирсэн хэрнээ гүн хямралд ороод түүнээсээ гарч чадахгүй байгаагаа ярьж байна. Тэд өдөр шөнөгүй ажиллаж олсон мөнгөө энэ хорооллоос авсан байрныхаа зээлийн хүүнд өгч байгаа. Гэтэл ямар үнэтэй байрыг ямар хүүгийн нэмэгдэлтэй төлж байгаагаа тооцоолоод бараг л “шок”-нд орж. -Ямар гээчийн мөнгө хүүлдэг банкны систем бэ? -Эмнэлгийн үйлчилгээ авахаар явлаа. Монгол улсын иргэн мөн эсэхдээ ч эргэлзлээ. Та бүхэн юу хийдэг юм бэ? -Яагаад юу ч хийдэггүй байж дахин дахин нэрээ дэвшүүлээд байгаа юм бэ? гэх мэт асуудлууд хөндөж, хариуцлага шаардаж байв.

“Та бүхний түмэн зөв өө! Яг энэ бүх гажуудлыг л засах гээд бид нэрээ дэвшүүлээд байгаа юм шүү дээ” гэж Буяагийн Тулга нэр дэвшигч тодотгосон. Тэд эх орондоо ирээд удаагүй болохоор, нэр дэвшигчдийг сайн ялгахгүй байгаа бололтой. Нэр дэвшигчдийг өмнө нь сонгогдсон гишүүдийн төлөөлөл гэж ойлгон төрийн ажлаа дорвитойхон хийж, улс орноо зөв удирдаач ээ хэмээн хатуухан шаардаж, хариуцлага нэхэж байв. Нэр дэвшигчид, “Монголын минь нөхцөл байдал ямар байгаа нь Та бүхэнд илт мэдрэгдэж. Та бүхний бачимдаж байгааг ойлгож байна, бид ч бас энэ нийгмийг өөрчлөхийн төлөө зориг шулуудан тэмцэж байна. Та бүхний өмнө тулгамдсан бүх асуудлыг яаж шийдвэрлэх билээ? ӨӨРЧИЛНӨ! Та Бид Хамтдаа шүү!” хэмээн уриалсан юм. Уулзалтад МУГЖ З.Жарантав сонгогч иргэнийхээ хувиар хүрэлцэн ирсэн бөгөөд ууган нам МАХН-ын 2 нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өвөг дээдсийн маань халуун амь бүлээн цусаараа хамгаалсаар ирсэн эх орон маань хэрхэн эзэнгүйдэж, хөл толгой нь ялгагдахгүй, замбараагүй болсонд эмзэглэж суудгаа ч өгүүлсэн. Бүгдээрээ ИРЬЕ! Ухаалаг СОНГОЁ! Зоригтой ӨӨРЧЛӨЁ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617856
1 эможи
keyboard_arrow_up