Зөвшөөрөлгүйгээр ойгоос зулзаган нарс бэлтгэж, 113 сая төгрөгийн хохирол учруулжээ

2020 оны 6 сарын 15

Arslan.mn

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс мод авч ирж бусдад худалдахыг завдсан хэргийг илрүүллээ. Монгол улсад бүртгэлтэй “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Мөн “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс модыг Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр тогтоосон үнээс бага үнээр буюу нэг бүрийг нь 10.000 төгрөгийн төлбөр төлж авсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр 1-2 метрийн өндөртэй нарс модыг 283,368 төгрөгөөр үнэлсний дагуу тооцоход 113.347.200 төгрөгийн хохирол учирсан.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 340.041.600 төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Arslan.mn

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617842
0 эможи

Зочин
2020-06-15 22:27
Зочин
2020-06-15 12:01
Экологийн Цагдаагийн Алба
ЭЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up