СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж энджээ
Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургаадугаар сарын 13-ны 23:22 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 23:25 цагт очиход 1 нас 7 сартай, эмэгтэй хүүхэд 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуны амралт эхэлж хүүхдүүд зусланд гарсан энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, нүхэн жорлон худаг зэрэг хүүхэд унаж, бэртэх зүйлсийг хааж таглах зэргээр хариуцлагатай байхыг эцэг, эх асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.